Здавалка
Главная | Обратная связь

Ялма мод ямархуу ургамал вэ?

Ямар онцгой чанартай болоод хүр хорхой түүнд дуртай байдаг вэ? Ялма модны төрөл нь цагаан ялма (Morus alba L.), хар ялма (Morus nigra L.), Америкийн ялма, улаан ялма (Morus rubra L.), цагаан ялма, улаан ялмыг эвцэлдүүлж гаргасан эрлийз ялма юм. Ялма модтой нэг төрлийн бусад мод гэвэл Солонгосын ялма (Morus australis), Гималайн ялма (Morus laevigata) юм. Ялма модны холын төрөл нь талхны мод (Artocarpus altilis, A. heterophyllus), инжирийн мод (Ficus spp.), Африкийн талхны мод (Treculia african) болон Gudrania tricuspidata юм.
Цагаан ялма мод Энэтхэгээс гаралтай бөгөөд Хятад хэзээ аваачсан нь тодорхойгүй. Түүхийн зарим бичигт цагаан ялма мод нь Хятадын дунд, баруун хэсгийн нутгийн уугуул ургамал гэсэн байдаг. Хэдэн зуун жилийн өмнөөс Европт тариалж эхэлсэн. Анхны колоничлогчид хүр хорхойн үйлдвэрлэл байгуулахын тулд Америкт аваачжээ. Цагаан ялма мод нь зөөлөн, цайвар ногоон өнгийн навчтай, цагаан үр жимстэй, цайвар иштэй. Навчных нь дээд тал нь тод өнгөтэй, доод тал нь үсэрхэг. Хамгийн их хэмжээний азот агуулдаг. Навчных нь 74% нь ус, 26% нь азот, органик бодисууд, салицилийн хүчил, шохой, магни, фосфорын хүчил, цахиурын хүчил, алкалийн бодисууд, төмөр, фосфат, хлороос тогтно. Ялма модны навч мөн А, С аминдэмээр баялаг бөгөөд бууцай, байцаа, гэрийн хошоонгороос ч илүү ажээ. Тарихад маш тохиромжтой, мөн хурдан ургадаг. Хүр хорхой цагаан ялма модны зөөлөн, цайвар ногоон өнгийн навчинд дуртай юм.
Хар ялма мод нь Иранаас гаралтай бөгөөд хожим нь Кавказ руу аваачжээ. Ромын хаант улсын үед Европт тархсан байна. Хатуу, хар ногоон өнгийн навчтай. Жимс нь хар, их бие нь бүр ч бараан юм. Цагаан ялма модыг бодвол ургах нь удаан, тайрахад тэсвэр муутай. Хүр хорхой нь хар ялмын навчинд дургүй боловч зарим оронд хүр хорхойг тэжээхдээ ашигладаг. Үүнд анхаарал татах хэд хэдэн зүйл бий. Жишээ нь Испани, Сицили, Италийн өмнөд хэсэгт нэг настай хар ялма модны навчийг хүр хорхойд өгдөггүй. Ялма модоо ургуулж байгаад навчийг нь хэрэглэдэг. Эхлээд навчийг нь түүн авч хэсэг хугацаанд зөөллөснийхөө дараа хүр хорхойнд өгдөг. Ингэхэд үүрний чанар сайжирдаг гэж үздэг байна.


Амьдрах орчин болон байгалийн дайсан
Хүр хорхой нь цэвэр агаар бүхий дуу чимээгүй орчинд дуртай. Нарны гэрэл шууд тусах газраас хол байдаг. Энэ шалтгааны улмаас сонирхогчид цаасан хайрцагт тэжээдэг. Хайрцагныхаа ёроолд сонин дэвсэж тавьдаг нь ариун цэврийн хувьд ч чухал юм. Дээр нь шоргоолж, өөр бусад шавжнаас цэвэрлэсэн ялмын навч дэвсээд хүр хорхойгоо тавьдаг.

Торгоны хүр хорхойны авгалдайнаас 5-р сарын эхний өдрүүдэд өт гардаг. 30 хоногийн турш ялма модны навчаар хагартлаа хооллосныхаа дараа энэ өт хүүхэлдэй болж 2 долоо хоногийн дараа эрвээхий болж үүрээ орхихдоо 1500 м торгон утасны түүхий эд үлдээгээд нисдэг.
Эмэгчин хүр хорхой үхэх хүртлээ 300-500 орчим өндөг гаргаж, тэгш газар нааж орхидог. 10 өдрийн дараа 6мм орчим урттай авгалдайнууд өндөгнөөс гарч ялмын шинэхэн навчийг идэж эхэлнэ. Идэж дуусаад хүүхэлдэй (үүр) нэхэж эхэлнэ. Ингээд бидний дээр өгүүлсэн амьдралын үе шат нь эхэлнэ.

Хүр хорхой нь хоол тэжээлээ нэг л зүйлээс авдаг шавж юм. Ялма модны навчийг дурлан иддэг бол тэднийг ч амтархан иддэг амьтад байдаг. Ширхэг будаанаас ч жижигхэн хүр хорхойн авгалдайг мэлхий, гүрвэлүүд иднэ. Хуруун чинээ томорсон бие гүйцсэн хүр хорхойг илүү том мэлхий, гүрвэл иднэ. Үнэндээ хэвлээр явагч амьтан бүр хүр хорхойгоор хооллодог. Уураг, нүүрс хүчлээр баялаг уг хорхойны гаднах хитин давхарга нь ч зөөлхөн тул маш амттай тэжээл болдог ажээ.

Хүр хорхойн гадаад байдал


Бидний өмнө нь дурдсанчлан хүр хорхойг бийр эсвэл уран зураачтай адилтгаж болно. 4-5-хан долоо хоногийн дотор хурдан томордог хүр хорхойн авгалдай 6-8 см урттай. Толгой хэсэг нь тод өнгөтэй, бие нь шар өнгөтэй, том нь 8 хос хөлтэй. Нүд шиг толбо, хүчтэй зүрхтэй. Биеийнх нь гадна нүдэнд тусахуйц тэмтрүүл эсвэл анхаарал татахуйц ямар нэг зүйл байдаггүй байна.

Торгон эдлэл
Хүр хорхойн нэг үүр нь 1000м орчим торгон утсаар нэхэгдсэн байдаг. Хүмүүс үүнийг авч торго хийдэг. Торгоны утсыг авахын тулд хүр хорхойн эрвээхийг зэрлэгээр хөнөөх шаардлагатай болно. Хэрхэн гэж үү? Үүрнээс утсыг нь авах хэд хэдэн үе шат байдаг. Эхний шатанд үүрийг том жижиг, чанараар нь ангилдаг. Торгоны утсыг гаргаж авахын тулд хүүхэлдэйг буцалгахад доторх эрвээхий үхнэ. Үүний дараа үүрийг норгож, тусгай шүүрээр хутгах бөгөөд утасны үзүүрийг олох зорилготой юм. Эдгээр утсыг хамгийн энгийн аргаар дамарт аваачин ороож, будаад бэлэн болно.

 

Хүр хорхойн хүүхэлдэй

Дэлхийн торгоны үйлдвэрлэл ба голлох үйлдвэрлэгч улсууд

 

Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын албан ёсны мэдээгээр 2005 онд
Эзлэх байр Улсын нэр Хүр хорхойн хүүхэлдэйн үйлдвэрлэлийн хэмжээ /кг/
БНХАУ 290,003
Энэтхэг 77,000
Узбекстан 17,000
АНУ 11,000
Иран 6,088
Тайланд 5,000
Вьетнам 3,000
Хойд Солонгос 1,500
Румын 1,000
Япон

 





©2015 arhivinfo.ru Все права принадлежат авторам размещенных материалов.